Орон нутгийн өмчийн газар Боловсрол, соёл урлагийн газартай хамтран 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан нарт зориулж сургалт явууллаа. Энэхүү сургалтад Хэрлэн сумын 5 сургууль, 14 цэцэрлэгийн нийт 33 ажилтан хамрагдав. Сургалтаар төсвийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалтыг зохион байгуулах ерөнхий ойлголт, зөвлөгөө өгч, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийг хэрхэн ашиглах талаар дадлагажуулах сургалт зэргийг хийв.